dcsimg

Сөөгөн зогдор өвс ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сөөгөн зогдор өвс - (лат. Clematis fruticosa), (орос. Ломонос кустарниковый)

Ургамлын тайлбар

Бор ногоон өнгийн хальстай, хагас метр орчим урт, бие биедээ орооцолдсон иштэй сөөг ургамал. Чагтлан суусан энгийн навчтай, навчны илтэс нь хөрөөлөг шүдлэг захтай бараан туяа бүхий дөрвөн том сарьсархаг дэлбийн илтэстэй бөгөөд харин цоморлогийн илтэс үгүй байна.

Тархалт

Сайрын эрэг, хад асга, уулсын хормойн хайр чулуутай хажуу, ам хөндийн адгийн дэрсэн дотор ургана.[1]

Ашигласан материал

  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 180

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Сөөгөн зогдор өвс: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сөөгөн зогдор өвс - (лат. Clematis fruticosa), (орос. Ломонос кустарниковый)

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд