dcsimg
Image of fewseeded bog sedge
Creatures » » Plants » » Dicotyledons » » Sedges »

Fewseeded Bog Sedge

Carex microglochin Wahlenb.

Бяцхан сахалт улалж ( Mongolian )

provided by wikipedia emerging languages
Carex microglochin Wahlenb 000107277O.jpg
Carex spp Sturm21.jpg

Бяцхан сахалт улалж - (лат. Carex microglochin), (орос. Осока мелкоостренниковая эсвэл Осока мелкоостренник) Олон наст өвслөг ургамал.

Ургамлын тайлбар

Утас маягийн хуйлмал навчтай, 5-20 см өндөр олон наст ургамал. Түрүүхэйнүүд нь уутныхаа хамт доошоо хэлбийсэн байдаг. Хөгжлийн хувьд судалгүй ба хар цэцэгт улалжийн нэг адил боловч хавраас эхэлж аажим ургаж хөгжинө. Өөрөөр хэлбэл зургаадугаар сард цэцэглэж долоодугаар сард үр сууж гүйцдэг.

Тархалт

Уулын ойт хээрийн ба өндөр уулын бүслүүрийн намгархаг нуга, намагтай газраар ургана. Ул хөрсний усаар чийгжиж үргэлж хүйтэн байдаг нугажуу газарт бөөн бөөнөөрөө ургадаг.[1]

Ашигласан материал

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 88]

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Бяцхан сахалт улалж: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages
Carex microglochin Wahlenb 000107277O.jpg Carex spp Sturm21.jpg

Бяцхан сахалт улалж - (лат. Carex microglochin), (орос. Осока мелкоостренниковая эсвэл Осока мелкоостренник) Олон наст өвслөг ургамал.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд