dcsimg
Image of smooth brome
Creatures » » Plants » » Dicotyledons » » True Grasses »

Smooth Brome

Bromus inermis Leyss.

Соргүй согоовор ( Mongolian )

provided by wikipedia emerging languages
BromusInermisFlowering.jpg
Bromus inermis — Flora Batava — Volume v19.jpg

Соргүй согоовор - (англ. Bromus inermis), (орос. Костёр безостый)

Олон тооны зөөлөн мөлхөө найлзуурууд бүхий 30-70 см, таримал нөхцөлд 100 см хүртэл өндөр ургадаг олон наст үет ургамал. Нилээд өргөн, хавтгай навч нь нүцгэн юмуу үл мэдэг үсэрхэг байдаг. Навчны угларга нь битүү, цэцгийн доод хайрс соргүй, уртавтар байна. 1,5-3 мм урт харьцангуйгаар том түрүүхэй бүхий саглагар залаа баг цэцэгтэй.

Дөрөвдүгээр сарын эцсээр ургаж эхэлдэг эртэч ургамлын нэг бөгөөд тав зургаадугаар саруудад буталж голлоно. Долоодугаар сарын эхээр түрүүлж цэцэглэн наймдугаар сард үрлэнэ. Намар есдүгээр сараас үржлийн найлзуур нь нилээд их хагдарч хатуурдаг. Голын хөндийн хөвсгөр хурдсан хөрстэй нуга, хуурай ам хөндийн төв хэсэг, ойн цоорхой, атаржсан газраар ургана.[1]

Ашигласан материал

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 64]

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Соргүй согоовор: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages
BromusInermisFlowering.jpg Bromus inermis — Flora Batava — Volume v19.jpg

Соргүй согоовор - (англ. Bromus inermis), (орос. Костёр безостый)

Олон тооны зөөлөн мөлхөө найлзуурууд бүхий 30-70 см, таримал нөхцөлд 100 см хүртэл өндөр ургадаг олон наст үет ургамал. Нилээд өргөн, хавтгай навч нь нүцгэн юмуу үл мэдэг үсэрхэг байдаг. Навчны угларга нь битүү, цэцгийн доод хайрс соргүй, уртавтар байна. 1,5-3 мм урт харьцангуйгаар том түрүүхэй бүхий саглагар залаа баг цэцэгтэй.

Дөрөвдүгээр сарын эцсээр ургаж эхэлдэг эртэч ургамлын нэг бөгөөд тав зургаадугаар саруудад буталж голлоно. Долоодугаар сарын эхээр түрүүлж цэцэглэн наймдугаар сард үрлэнэ. Намар есдүгээр сараас үржлийн найлзуур нь нилээд их хагдарч хатуурдаг. Голын хөндийн хөвсгөр хурдсан хөрстэй нуга, хуурай ам хөндийн төв хэсэг, ойн цоорхой, атаржсан газраар ургана.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд