dcsimg

Сэвэгзарам ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сэвэгзарам буюу Хүнсний сэвэгзарам (лат. Lens culinaris, англ. lentil) буурцагтны овгийн, өтгөн, 40 см орчим өндөртэй, нэг наст ургамал. Түүний линз хэлбэрийн үрийг хүнсэнд хэрэглэдэг ба тэр нь хонхорцог дотор (вандуйтай адил) боловсорно. Нэг хонхорцогт ихэвчлэн хоёр үр байрлана. Үр нь шар, улбар шар, улаан ногоон, хүрэн, бор, хар өнгөтэй.[1] Хэмжээний хувьд мөн олон янз ба түүнийг хальстай, цэвэрлэсэн, хуваасан, буталсан байдалтайгаар худалдаанд гаргадаг.

Түүх

Сэвэгзарам нь неолитын үеэс эхлэн хүнсэнд хэрэглэгдэж ирсэн ба Ойрхи Дорнодод тарималжуулсан анхны ургамлуудын нэг. 9500-13000 жилийн өмнө хүн сэвэгзарамыг хүнсэнд хэрэглэж байсан гэдэг нь Археологийн олдворуудаар тогтоогдсон.[1]

 src=
Сэвэгзарам таримал (цэцэглэхийн өмнө)

Төрөл

 src=
Улаан ба бор үр
  • Бор / Испанийн Pardina сэвэгзарам
  • Францын ногоон / бараан толботой хөх ногоон сэвэгзарам
  • Ногоон
  • Хар / Beluga сэвэгзарам[2]
  • Шар / дотор тал нь улаан сэвэгзарам
  • Улаан (Red Chief) / хальсалсан шар сэвэгзарам
  • Эстонын ногоон / жижиг ногоон сэвэгзарам
  • Ричлий (Richlea) / дунд хэмжээтэй ногоон сэвэгзарам
  • Лейрд (Laird) / том ногоон сэвэгзарам
  • Алтан петит (Petite Golden) / хальсалсан сэвэгзарам
  • Масуур (Masoor) / хар хальстай дотор тал нь улбар шар сэвэгзарам
  • Улаан хүрэн петит (Petite crimson/red) / цэвэрлэсэн Масуур сэвэгзарам
  • Макачиадос (Macachiados) / Мексикийн том шар сэвэгзарам

Сэвэгзарамын үрийг хэмжээ болон хальсалсан эсэхээс хамааруулан 10 - 40 мин болгоно. Улаан сэвэгзарам нь газар амттай байдаг. Сэвэгзарамыг Өмнөд Ази ба Баруун Ази, Газрын дундад тэнгис орчмын бүх орнууд хүнсэнд хэрэглэдэг. Цагаан будаатай адил боловсрох хугацаатай тул түүнийг цагаан будаатай хамт жигнэн хэрэглэдэг. Сэвэгзарам ба цагаан будаагаар хийсэн хоолыг Баруун Азид mujaddara эсвэл mejadra гэдэг. Энэ хоол нь Энэтхэг ба Пакистанд мөн өргөн хэрэглэгддэгээс гадна, түүнтэй ижил төстэй (kushari) хоол Египетийн үндэсний хоёр хоолны нэг юм. Сэвэгзарам ба гахай эсвэл тахианы махтай шөлийг (хямд ба тэжээллэг) Европ ба Өмнөд, Хойд Америкт хэрэглэж ирсэн.

Тэжээллэг чанар ба эрүүл мэндэд нөлөөлөх нь

Түүний нийт энергийн 30 хувийг уураг бүрдүүлдэг. Уургийн агууламжаараа Шош ба самрын ургамлуудаас шар буурцаг ба олсны дараа гуравт ордог. Изолейцин ба лизин зэрэг чухал амин хүчлүүдийг агуулдаг. Сэвэгзарам нь Дэлхийн олон оронд хямд уургийн эх үүсвэр болдог, ялангуяа Баруун Ази ба Энэтхэгийн хойг зэрэг цагаан хоолтон ихтэй газарт. Сэвэгзарам нь метионин ба цистеин зэрэг чухал амин хүчлүүдийг бага агуулдаг. Гэхдээ соёлуулсан сэвэгзарам нь шаардлагатай бүхий л амин хүчлүүдийг хангалттай хэмжээгээр агуулдаг.

Сэвэгзарам нь нүүрс ус, витамин М, витамин В1 ба эрдэс бодисуудыг агуулдаг. Улаан эсвэл сарнайн ягаан сэвэгзарам нь ногооноос бага нүүрс ус агуулдаг (11%/31%). Health (эрүүл мэнд) сэтгүүл сэвэгзарамыг дэлхийн таван шилдэг эрүүл хүнсний нэгд тооцсон.

Түргэн шингэдэг цардуулын (RDS) агууламж багатай (5%), удаан боловсордог цардуулын (SDS) агууламж ихтэй (30%) учир чихрийн шижин өвчтэй хүмүүст нэн тохиромжтой. Цардуулын 65 хувь нь RS1 ангилалд багтдаг үл шингэх цардуул юм. Энэ ангиллын цардуул нь маш тогтвортой ба 32 хувь нь амилозоос бүрддэг.

Сэвэгзарам нь зарим нэг хүнсний бус чанарыг агуулдаг. Жишээ нь, трипсины идвэхгүйжүүлэгчийг бодисуудыг агуулдагаас гадна, фитатын өндөр агууламжтай. Трипсин нь хоол боловсруулахад оролцдог фермент бол, фитат нь хүнсний эрдсүүдийн биохангамжыг буруулдаг. Сэвэгзарамыг шөнийн турш бүлээн усанд хэвтүүлснээр фитатын агууламжийг бууруулж болдог.

Сэвэгзарам нь төмрийн сайн эх үүсвэр ба 200 грамм бүтээгдэхүүнд хүний хоногийн төмрийн хэрэгцээ агуулагддаг.

Эх сурвалж

  1. 1.0 1.1 Leah A. Zeldes (16 February 2011). Eat this! Lentils, a prehistoric foodstuff. Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide. 4 August 2011-д хандсан.
  2. Cook's Thesaurus: Lentils. 15 December 2015-д хандсан.

Ном зохиол

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Сэвэгзарам: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сэвэгзарам буюу Хүнсний сэвэгзарам (лат. Lens culinaris, англ. lentil) буурцагтны овгийн, өтгөн, 40 см орчим өндөртэй, нэг наст ургамал. Түүний линз хэлбэрийн үрийг хүнсэнд хэрэглэдэг ба тэр нь хонхорцог дотор (вандуйтай адил) боловсорно. Нэг хонхорцогт ихэвчлэн хоёр үр байрлана. Үр нь шар, улбар шар, улаан ногоон, хүрэн, бор, хар өнгөтэй. Хэмжээний хувьд мөн олон янз ба түүнийг хальстай, цэвэрлэсэн, хуваасан, буталсан байдалтайгаар худалдаанд гаргадаг.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд